Олимпын аварга Л.Маршан Европын “Оны шилдэг тамирчин”-аар тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /PAP/. “Парис-2024” Олимпын наадмаас дөрвөн алтан медаль хүртсэн Францын усанд сэлэгч Леон Маршаныг пүрэв гарагт Польшийн PAP агентлаг Европын “Оны шилдэг тамирчин”-аар тодрууллаа.
“21 мэдээллийн
агентлагийн дунд явуулсан санал
хураалтын дүнгээр 22 настай Л.Маршан
155 оноо авснаар энэхүү нэр хүндтэй
шагналын эзэн боллоо” гэж PAP агентлаг цахим хуудсандаа бичжээ.
Л.Маршаны араас 2024 оны “Жиро д'Италиа” болон “Тур де Франс”
тэмцээнүүдэд түрүүлсэн Словенийн 26 настай дугуйчин Тадей Погачар 148 оноогоор удаалсан
байна.
Харин дэлхийд
алдартай Шведийн тулгууртай харайлтын тамирчин, 25 настай Арман Дюплантис
142 оноогоор гуравдугаар байрт жагсжээ.
Тулгууртай харайлтын
дэлхийн дээд амжилтын эзэн тэрбээр Парисын наадмаас мөн алтан медаль хүртсэн
юм.
Энэ оны шилдэг тамирчныг тодруулах санал хураалтад “Формула-1”-ийн од, Нидерланд нисгэгч Макс Верстаппен, Сербийн теннисний супер од Новак Жокович, “Реал Мадрид” болон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жуд Беллингем, “Денвер Наггетс” багийн серби сагсанбөмбөгч Никола Йокич, Польшийн теннисчин Ига Свёнтек зэрэг олон алдартай тамирчдын нэрс багтжээ.
2024 оны Францын нээлттэй тэмцээний /Ролан Гаррос/
эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн 23 настай И.Свёнтек санал асуулгаар 23-т оржээ.
Парисын Олимпын
үеэр Л.Маршан эрэгтэйчүүдийн
200 м-ийн өврөөр даллах, 200
м-ийн эрвээхэй сэлэлт, 200 м-ийн ганцаарчилсан холимог сэлэлт,
400 м-ийн ганцаарчилсан
сэлэлтийн төрлүүдэд түрүүлсэн юм. Мөн тэрбээр 4х100 м-ийн холимог буухиа төрөлд хүрэл медаль
хүртжээ.