Шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүгд тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 20 /РИА Новости/. Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хасагдах шатанд өрсөлдөх бүх багийн нэрс тодорхой боллоо.
Лхагва гарагт
болсон тоглолтуудын дүнгээр “Реал Мадрид”, "Пари
Сен-Жермен", Дортмундын
"Боруссиа" болон Эйндховены ПСВ багууд 1/8-ийн плей-оффт шалгарсан байна.
Харин мягмар гарагт
“Брюгге”, Мюнхений “Бавариа”, Роттердамын “Фейенорд”, Лиссабоны “Бенфика” багууд
шөвгийн 16-д тоглох нь тодорхой болсон билээ.
Ирэх сард болох шилдэг 16 багийн тоглолтуудын оноолт дараах байдлаар гарах болов уу хэмээн баримжаалж байна.
- "ПСЖ" (Франц) баг -
"Ливерпүүл" (Англи, 1-р гарч
плей-оффт шууд шалгарсан), "Барселона"
(Испани, 2-р гарч плей-оффт шууд шалгарсан) хоёрын аль нэгтэй нь оноолт таарна;
- "Брюгге" (Бельги) - "Лилль" (Франц, 7) эсвэл "Астон Вилла" (Англи, 8);
- "Реал" (Испани) - "Атлетико" (Испани, 5) эсвэл "Байер" (Герман, 6);
- ПСВ (Нидерланд) - "Арсенал" (Англи, 3) эсвэл "Интер" (Итали, 4);
- "Фейенорд" (Нидерланд) - "Интер" (Итали, 4) эсвэл "Арсенал" (Англи, 3);
- "Бавариа" (Герман)
- "Байер" (Герман, 6) эсвэл
"Атлетико" (Испани, 5);
- "Боруссиа" (Герман)
- "Астон Вилла" (Англи, 8) эсвэл "Лилль" (Франц, 7);
- "Бенфика"
(Португал) - "Барселона" (Испани, 2) эсвэл "Ливерпүүл" (Англи, 1).
Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-ийн сугалаа 21-ний
баасан гарагт явагдана.