ХОВД: Улсын хошой аварга малчин Д.Отгонням адуун сүргийг түлхүү өсгөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгаас улсын хошой
аварга малчин өрх нэг тодорсон нь Буянт сумын малчин Д.Отгоннямынх юм.
Монгол
Улсын хошой аварга малчин цол хүртсэн Д.Отгонням, түүний гэргий
Ж.Цэцэгханд нар
энэ сарын 23-нд шагналаа гардан авлаа.
Д.Отгонням мал аж
ахуйн салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөж байна.
Тэрбээр 2015
онд улсын
аварга
малчин, шилдэг
уяач болж байсан бол
ийнхүү 10 жилийн дараа улсын хошой аварга малчин цолоор энгэрээ мялаасандаа баяртай
байв.
Эднийх
мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлдэг. Нутгийн
онцлогт тохируулан бод мал,
тэр дундаа адуун сүргийг түлхүү өсгөх хүсэлтэй.
Д.Отгонням 2018 онд Ховд аймгийн хамгийн олон адуутай малчнаар шалгарч байжээ.
Тэрбээр одоо 560 гаруй адуутай ба сумандаа адуун сүргийнхээ тоогоор хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Улсын
хошой аварга малчин Д.Отгонням малд ээлтэй олон залууст туршлагаа хуваалцаж, малжуулсан бөгөөд одоогоор
хоёр
туслах малчинтай.
Ховд аймгийн Дарви сумын
сутай үүлдрийн хуц, Увс аймгийн Өмнөговь сумын улаан ухна, Дорнод аймгаас
хурдан удмын азарга, гүү зэргийг худалдан авч, малынхаа үүлдэр угсаа, чанарыг
сайжруулахад анхаарч иржээ.
Эднийх мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нийлүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.