ДАРХАН-УУЛ: Харшийн сүлд модны наадамд 3100 гаруй хүүхэд оролцлоо
Дархан,
2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө
зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалын санаачилгаар "Харшийн сүлд модны
наадам" гурав дахь жилдээ боллоо. Наадмыг аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Соёл
урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газар, Залуучууд театр, хамтран Дархан Юнайтед Аренад бага,
ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгууллаа.
9時間