ХОВД: Эрүүл мэндийг дэмжих чиглэлд нэг тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-07 21:57:34

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарыг дэмжих чиглэлээр олон ажил тусгажээ.

Тодруулбал, “Чадварлаг эмч мэргэжилтэн” хөтөлбөр, "Эрүүл эр хүн”, “Эх хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ”, “Эрүүл чийрэг хүүхэд”, “Дундаж наслалтыг нэмэгдүүлэх +80” төсөл, үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд 2025 оны төсвөөс нэг тэрбум төгрөг зарцуулахаар хуваарилжээ.

“Чадварлаг эмч мэргэжилтэн” хөтөлбөр боловсруулах ажлын баг энэ сарын 7-нд хуралдлаа.

Тус ажлын баг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй.

Хөтөлбөрийн дагуу цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулж танилцуулсан ба ирэх долоо хоногт эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авахаар болсон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

関連ニュース