Алтны үнэ буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /Reuters/. АНУ-Хятадын худалдааны хурцадмал байдал намжих шинж тэмдгүүд ажиглагдсан нь эрсдэл багатай актив хөрөнгийн эрэлтийг бууруулснаар мягмар гарагт алтны үнэ 1 орчим хувиар буурчээ.
Тодруулбал мягмар
гаргийн үдийн байдлаар алтны спот үнэ 0.8 хувиар буурч, унц нь 3315.84 ам.доллар болсон байна. "АНУ, Хятадын
хоорондох худалдааны дайн тодорхой хэмжээгээр намжина гэсэн өөдрөг таамаглалууд
гарч ирсэн” гэж “High Ridge Futures” фирмийн металлын арилжаа хариуцсан захирал Дэвид Мегер хэлжээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-д үйлдвэрлэсэн авто машинд ашигладаг эд ангиудын татварыг бууруулах замаар тарифын нөлөөллийг багасгахаар төлөвлөж байна гэж албаны хүмүүс мэдэгдсэн юм. Худалдааны хурцадмал байдал намжсан нь тогтворгүй байдлын эсрэг хамгаалалт болдог алтны үнэ буурахад нөлөөлжээ. Өнгөрсөн долоо хоногт унц алтны үнэ 3500.05 ам.доллар болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн юм.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент даваа гарагт мэдэгдэхдээ, худалдааны
хэд хэдэн томоохон түншийн зүгээс
Америкийн татвараас зайлсхийхийн тулд “маш
сайн” санал тавьсан гэжээ. Хятадын тал сүүлийн үед Америкийн зарим барааг гаалийн хариу татвараас
чөлөөлөх алхам хийсэн нь худалдааны хурцадмал байдлыг намжаахад бэлэн байгааг
харуулж байна гэж С.Бессент нэмж хэллээ.
Хөрөнгө оруулагчид одоо лхагва гарагт танилцуулах хэрэглээний үнийн индекс, баасан гарагт танилцуулах хөдөө аж ахуйн бус салбарын тайлан зэрэг АНУ-ын эдийн засгийн чухал статистик мэдээллүүдийг хүлээж байна. “U.S. Global Investors” фирмийн мэргэжилтэн Майкл Матоусек хэлэхдээ, улирлын эцэс гэхэд алтны үнэ 3590 ам.доллар болж өсөх магадлалтай бөгөөд жилийн эцэст 3800 ам.долларт хүрч магадгүй гэж би хувьдаа таамаглаж байна гэв.
Мягмар гарагт мөн
мөнгөний спот үнэ 0.4 хувиар унаж, унц нь 33.02 доллар, цагаан алтны үнэ 1 хувиар буурч 976.50
ам.доллар, паллади 1.3 хувиар
буурч 936.41 ам.доллар
болжээ.