ХОВД: Бичгэн булгийн 5 га талбайг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ойжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-02 08:47:14

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Ховдынхон идэвхтэй нэгдэж байна.


Энэ удаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд зарим аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлж буй ажлаас танилцуулбал:  


Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, "Бичгэн булаг" гэх газрын 5 га талбайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ойжуулалт хийсэн юм.  Уг ажлыг 2023 онд "Ховд сафари" ХХК гүйцэтгэсэн бөгөөд одоо модны ургалт, уг ажлын үр дүн сайн байгаа талаар байгаль орчны салбарынхан мэдээллээ.   


Мөн онцлоход "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Эко цементийн үйлдвэр төслийг хэрэгжүүлэгч “Нью прогресс" групп, "Вестерн Холд" ХХК-ийн хамт олон Ховд аймагтаа 5 сая мод тарих зорилт дэвшүүлжээ. 


2022 оноос мод тарих ажил эхэлж, өдгөө мод үржүүлгийн талбайд 450 мянга орчим модны үрсэлгээ хийсэн байна.  Тус хамт олон 2023 оны хавар хамгийн их буюу 300 гаруй мянган мод тарьсан бол энэ жил 12 мянган улиас, бургас мод тарилаа.   


Ийнхүү "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховдынхон мод тарих ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил шинээр тарьсан модны нэгдсэн судалгаа хараахан гараагүй байгаа ба сумдад тус ажил үргэлжилж буй.





関連ニュース