ХОВД: Уулархаг нутгаар бороотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Цаг
агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр 20:00 цаг хүртэл Ховд аймгийн нутгаар үүлшинэ.
Уулархаг нутгаар бага зэргийн бороо орно.
Салхи
баруунаас секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр байх төлөвтэй.
Агаарын
температурын хувьд уулархаг нутгаар +20+25 градус, бусад нутгаар +27+32 градус
дулаан байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг.
Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0 градусаас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Хүн болон байшин барилгад үзүүлэх салхины нөлөөлөл секундэд 7-12 метрт модны бүдүүн мөчир савлана.
Салхины хурд секундэд 15-17 метрт мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ.
Салхины хурд секундэд 18-20 метрт мод савалж мөчир хугарна. Салхины хурд секундэд 26-28 метрт барилга байгууламж гэмтэж эхэлнэ.
Салхины хурд секундэд 30-32 метрт маш их сүйтгэл учрах ба мод үндсээрээ ховхордог.