Хөдөлгөөнт болон завьт эргүүл долоон чиглэлд үүрэг гүйцэтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газрын алба хаагчид хамтран өдөр бүр хөдөлгөөнт болон завьт эргүүлээр 1500 орчим иргэнд сэрэмжлүүлэг хүргэж байна.
Алба хаагчид Сэлэнгэ мөрөн, Ерөө, Хараа, Орхон, Хүдэр гол гэсэн 7 чиглэлд ажиллаж, аялагч, амрагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж буй юм. Мөн эрсдэл бүхий газруудад сэрэмжлүүлэг самбаруудыг байршуулсан бөгөөд тухайн газарт бууж, суурьшихгүй байх, гол, усанд орохгүй байхыг анхаарууллаа.