Монгол Улсаас “Мэйкин Азиа” олон улсын урлагийн наадамд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-07-23 16:44:21

Бишкек, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 20-22-нд зохион байгуулсан “Мэйкин Азиа” олон улсын урлагийн наадмын гала тоглолтыг Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид нээлээ.


Энэхүү тоглолтыг Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровын хамт үзэж сонирхов.


Уг наадам нь оролцогч улсуудын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хамгаалж, сурталчлан таниулах зорилготой юм. Мөн “Мэйкин Азиа” наадамд 25 орны шилдэг уран бүтээлчид өрсөлдөж,  Монгол Улсаас хоёр дуучин ур чадвараа сорин оролцлоо.





関連ニュース