ХӨВСГӨЛ: Монгол бөхийн баярт Улсын начин А.Батмөнх түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-25 17:30:54

Цагаан-Үүр, 2025 оны долоодугаар сарын 25 / МОНЦАМЭ/. Монгол  бөхийн түүхэнд нэг голын гурван аварга гэж хүндлэгдсэн Уялган голын уугуул Монгол Улсын аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилготой бөхийн баяр өргөн дэлгэр боллоо.


Бөхийн барилдаанд Улсын начин А.Батмөнх, Ч.Батчулуун, Б.Даваа-Очир зэрэг улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдсанаас Улсын начин А.Батмөнх түрүүлж,  Ч.Батчулуун үзүүрлэлээ.


Тус баярыг хоёр жилд нэг удаа зохион байгуулах аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

Цаашид Монгол бөхийн баярыг өргөжүүлж хоймор нутгийн төдийгүй Монгол орны аймаг бүрээс бөхчүүд  ирж барилдаж  3 аваргын нутгаас эрч хүч авахаар зорин ирдэг байхаар өргөжүүлнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.


Цагаан-Үүр сумын төвөөс зүүн тийш 30 км-ийн зайд Уялган гол байдаг. Энэ голоос улс орон даяар нэр алдраа дуурсгасан 14 цолтон төрсөн байдаг.

Тодруулбал Монголын гурван хүчит аварга Д.Дамдин, Х.Цэвээнравдан, Ч.Бээжин, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид, Д.Доржготов, улсын гарьд Д.Баяраа, улсын начин А.Батмөнх, Ц.Ванчинхоролоо, Ш.Ванчин, Д.Лхагва-Очир, Т.Бат-Эрдэнэ, А.Өлзийбаяр, Ц.Жадамбаа, Б.Баттогтох зэрэг аймгийн арслан, заан, начнууд төрсөн хүчтэний өлгий нутаг юм.

 




関連ニュース