УВС: Наадмын нээлтийг энэ орой давтана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр
наадмын нээлт үзэгчдийг огшоосон олон сайхан үзүүлбэрүүдээр дүүрэн байсан бөгөөд энэ орой 21.00 цагаас давтана.
Баяр наадмын гол тайзыг дөрвөн өнцөгтэй хийж, талбайг дүүргэж буй бүжигчид нь улаан,
цагаан, хөх, шар дөрвөн өнгөөр хувцасласан нь Увс аймагт голлон амьдардаг Дөрвөд,
Баяд, Хотон, Халх ястнуудыг
илэрхийлсэн байв.
Баяр наадмын нээлтээр Монголчууд, тэр дундаа Дөрвөн
ойрадуудын үүх түүх, зан заншил, өв соёлыг танин мэдүүлсэн хөтлөгчийн үгс нь үзүүлбэрүүдтэйгээ
тунчиг зохицож байлаа.
Тэрчлэн Хан Хэнтийн аймгийг дуучин Ч.Чулуунбаатар, Цэцэрлэг
уулын аймгийг дуучин С.Баттулга, Богд ханы уулын аймгийг Ардын жүжигчин А.Долгор, Хан Тайшир уулын аймгийг дуучин Х.Болормаа нар төлөөлөн ая дуугаа өргөсөн бол Ардын жүжигчин С.Жавхлан “Цэнхэр тэнгэрийн орон” дуугаа дууллаа.
Мөн хиймэл оюун ухааны
ололттой талыг ашиглан Увс нутгаас төрсөн агуу удирдагч Малшал Ю.Цэдэнбал даргаар үг хэлүүлсэн нь наадамчин олны самсааг шархируулсан үзүүлбэр байсан юм.
Түүнчлэн Халимагийн
дуучны ая дууны өргөл, дуучин Д.Мөнхбат, Д.Бурмаа,
Л.Банзрагч нарын морьтой дуу, циркийн үзүүлбэр зэрэг нь сонирхолтой сайхан байлаа.