Монгол Улсын “The MongolZ” баг "Esports World Cup 2025"-ын аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын “The MongolZ” CS2 баг Саудын Арабын Рияд хотноо болсон "Esports World Cup 2025" тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.
Финалын тоглолтод тэд БНТУ-ын “Aurora” багийг 3:0 харьцаагаар:
- Mirage –
16:14
- Dust II –
13:9
- Nuke – 13:4 хожив.
Алтан медалийн эзэд маань 500 мянган ам.доллароор шагнуулсан бөгөөд багийн тоглогч Мөнхболдын Содбаяр (Techno) тэмцээний MVP-ээр тодорч, түүний ах Мөнхболдын Азбаяр (Senzu) ч мөн шилдэг тоглолтоо үзүүлсэн юм.
Ташрамд дурдахад, Монголын eSports-ын нэрийг дэлхийд өргөж буй “The MongolZ” баг видео тоглоом сонирхогчдын олимп гэгдэх Esports World Cup 2025 тэмцээний CS2 төрөлд түрүүлэхдээ дэлхийн хүчирхэг "Vitality" багийг хагас шигшээ шатанд буулган авсан. Энэ жил "Vitality"-г хоёр удаа хожсон цор ганц баг болж байгаа юм.