“Улаанбаатар Амазонс” баг Шанхайн финалд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-03 10:22:01

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал болох “FIBA Women’s Series-2025” тэмцээнээс “Улаанбаатар Амазонс” баг 320 оноог авч шилдэг 10-ын зургаадугаарт жагслаа.


Дэлхийн цувралд нийт 60 баг оролцсон бөгөөд “Улаанбаатар Амазонс”-ын бүсгүйчүүд топ-10 багийн нэг болсноороо энэ сарын 13, 14-нд Хятадын Шанхай хотод болох финалын тоглолтод оролцох эрхтэй болжээ. Шанхайн финалд Нидерланд, Испани, Румын, Латви, Канад, Монгол, Азербайжаны багууд өрсөлдөх юм.


“Улаанбаатар Амазонс”-ынхон дэлхийн цувралд оролцохдоо хоёр удаа гурав, нэг удаа дөрөв, гурван удаа 7 дугаар байрт шалгарч байв.

関連ニュース