ХОВД: Иргэдийн санхүүгийн мэдлэгийг сайжруулах өдөрлөг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-16 18:13:15

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Иргэдийн санхүүгийн мэдлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл танилцуулах зорилгоор "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдэвт нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

Өдөрлөг энэ сарын 23-нд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт болох бөгөөд зохион байгуулагчаар Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын хөрөнгийн бирж" ХК, Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран ажиллаж буй.  


Өдөрлөгийн хүрээнд 1072 хувьцааны бүртгэл ногдол ашиг, хэрхэн арилжаалах, мөн баялгийн шударга хуваарилалтын талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулна. Үүнээс гадна зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, үнэт цаас, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг олон төрлийн мэдээлэл танилцуулахаар төлөвлөжээ. 

 

Иймээс орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчид болон “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийг тус өдөрлөгт идэвхтэй оролцохыг уриаллаа.  

関連ニュース