ХОВД: Төрийн албаны eрөнхий шалгалт зургаан ээлжээр өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2025 оны гуравдугаар улирлын ерөнхий шалгалт Ховд аймагт үргэлжилж байна.
Энэ удаагийн ерөнхий шалгалтад тус аймгаас 135 хүн оролцохоор бүртгүүлсэн юм.
Шалгалтыг энэ сарын 17, 18-нд зургаан ээлжээр тодорхой цагийн хуваарийн дагуу зохион байгуулж байгаа талаар ЗДТГ-аас мэдээллээ.
Шалгалтын зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн Х.Баасанхүү тэргүүтэй 10 гаруй хүн ажиллаж байна.
Төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор ерөнхий шалгалтыг улирал бүр зохион байгуулдаг.