Монгол Улс “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д зочин орноор оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-10-19 17:06:47

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чанвон хотод болох гадаад иргэдийн хамгийн том баяр “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д Монгол Улс зочин орноор оролцоно гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.


Энэ сарын 24-26-ны өдрүүдэд болох тус наадамд "Морин хуур" найрал хөгжим урилгаар оролцох аж. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлахын зэрэгцээ нүүдэлчдийн соёлын өвийг наадмын үеэр сурталчлан таниулна.


Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буй юм.


関連ニュース