Японы парламентын доод танхимын сонгуулийн кампанит ажил эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Киодо/. Энэ сарын 22-нд болох Японы парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн кампанит ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ.
"Киодо" агентлагийн мэдээлснээр, улс төрийн намуудын болон бие даан нэр дэвшигчид парламентын доод танхимын 465 суудлын төлөө өрсөлдөж байна. 289 хууль тогтоогчийг шууд сонгох зарчмаар, 176-г нь хувь тэнцүүлсэн системийн аргаар сонгох аж. Парламентад аль нэг нам олонхи болохын тулд 233-аас цөөнгүй санал авсан байх ёстой.
“Хэрвээ эрх баригч эвсэл олонхи болж чадахгүй бол би огцрох болно” гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ саяхан мэдэгдсэн юм. Ш.Абэгийн Либерал-Ардчилсан нам ба Комэйто намын эвсэл энэ сонгуулиар ширүүн өрсөлдөгчидтэй нүүр тулгарах төлөвтэй байна.

Токио хотын дарга Юрико Коикэ саяхан “Итгэл найдварын нам” гэдэг нам байгуулсан бөгөөд тус нам нь Японы сэргээн босголтын намтай эвсэн энэ сонгуульд хүч үзэж байна. Өөр нэг шинээр гарч буй хүчтэй өрсөлдөгч нь Японы Үндсэн хуулийн ардчилсан нам, Японы коммунист нам болон Социал-Демократ намын эвсэл аж.
Татвар нэмэгдүүлэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг адил төстэй асуудлуудыг талууд мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Улс орныхоо өмнө тулгамдаж буй асуудлууд, тухайлбал хүн амын хөгшрөлт, төрөлтийн бууралт болон аюулгүй байдлын асуудлуудыг даван туулахын сацуу эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд ээлжит бус сонгууль явуулахаар шийдвэрлэснээ Ш.Абэ өнгөрсөн сарын 28-нд зарлаж, парламентын доод танхимаа тараасан юм.
Г.Доржханд