Жокович мэргэжлийн теннисчдийн тэмцээнд түрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2015-11-23 13:57:38

ЛОНДОН. /TASS/. Сербийн теннисчин Новак Жокович Их Британийн нийслэл Лондон хотод дууссан Мэргэжлийн теннисчдийн холбооны тэмцээний финалын тоглолтод Швейцарийн теннисчин Рожер Федерерыг хожсоноор 7 сая долларын шагналын сантай уг тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүллээ.

Тэмцээн 6:3, 6:4 онооны харьцаатай дууссан байна.

Дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигддэг Жокович энэ тэмцээнээс шагналын хувиар 2.07 сая мөнгө олжээ.

Д.Жаргал

 

関連ニュース