ФИФА-гийн авлигын хэргээр дахин баривчилгаа явуулж эхлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТСТОГКОЛЬМ. /BBC/. Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ авлигын томоохон хэргээр Швейцарийн эрх баригчид дахин баривчилгаа явуулж эхэлжээ.
“New York Times” сонинд мэдээлж буйгаар, Төв болон Өмнөд Америкийн орнуудын 10 гаруй өндөр албан тушаалтныг авлигын хэрэгт буруутгаж магадгүй байна.
Баривчилгааг пүрэв гарагийн өглөө эрт 2015 оны тавдугаар сард ФИФА-гийн өндөр албан тушаалтнууд баривчлагдаж байсан зочид буудалд явуулжээ.
Баривчилсан хүмүүсийн албан тушаал, нэрийг одоогоор мэдээлээгүй байна. “New York Times” сонины мэдээллээр, тэдний дунд ФИФА-гийн ерөнхийлөгч асан Зепп Блаттер байхгүй аж.
Цюрих хотын цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, цагдаа нар Швейцарийн Хууль зүйн яамнаас өгсөн үүргийн дагуу ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Д.Жаргал