Ачаалж байна…
Ачаалж байна…
Bulgan Erdene

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ оны арваннэгдүгээр сарын 18-нд орсон хур тунадас Дорноговь аймгийн нийт нутгаар жигд оржээ. Улаанбадрах сумын нутаг Хар заг хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутгийн өвлийн өнгийг фото зурагт буулгаснаа хүргэж байна.
Өглөөний хурц наранд шинэхэн орсон цасан ширхэг солонгорон харагдаж яг л шинэ жилийн гацуур мод шиг харагдана. Говийн заан гэгдэх тэмээ тарга хүчээ сайтар авч, үс ноос нь ургаад өнгөлөг жавхаатай болжээ.
Энэ удаагийн цас богийн хар туруу хэмжээтэй орсон нь ундаассан малын цангаа тайлж, мал улдахаас сэргийлэх боломж бүрдсэн байна. Цас орох нь хөрсний чийгийг хадгалах, ургамлыг хүйтнээс хамгаалах, агаарыг цэвэршүүлэх зэрэг байгаль орчин болон хүний амьдралд олон талын ач тустай гэдэг.