Ачаалж байна…
Ачаалж байна…
Bulgan Erdene

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ намар Зүүнбаянгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлдээ амжилттай хамрагдаж цэргийн тангараг өргөх ёслолд оролцоход бэлэн болжээ.
Өчигдөр цэргийн ангиас хугацаат цэргийн дайчдад эх орныхоо түүх, соёлын өвийг таниулах, сэтгэл зүйн бэлтгэл хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор танин мэдэхүйн аяллыг Дорноговь аймгийн түүхэн дурсгалт газарт зохион байгууллаа.
Алба хаагчид Дорноговь аймгийн байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын үнэт өв болсон Хан Баянзүрх хайрхан, Хамарын хийд, Энергийн төвөөр аялж, орон нутгийн түүхэн дурсгалт газартай танилцан нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөсөн байна.
Зэвсэгт хүчний 336 дугаар анги нь Монгол Улсын Зэвсэгт хүчний ууган бөгөөд томоохон цэргийн ангиудын нэг. Анх Бүх цэргийн жанжны 1932 оны долоодугаар сарын 30-ны өдрийн тушаалаар “Зургаадугаар морьт дивиз” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй билээ.