Ачаалж байна…
Ачаалж байна…
Б Батчимэг

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Арвайхээр сумаас аймгийн арслан О.Үйтүмэнд хүндэтгэл үзүүллээ.
Өнгөрсөн зун Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд Есөнзүйл сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн заан О.Үйтүмэн долоо давж түрүүлэн сумандаа 41 жилийн дараа “аймгийн арслан” хэмээх эрхэм цолыг авчирсан юм.
Тиймээс өнөөдөр болж буй “Ирээдүйн аварга” өсвөрийн бөхийн барилдааны үеэр Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат түүнд сумын нийт иргэдээ төлөөлөн баяр хүргэж, алд цэнхэр хадгийг 15 сая төгрөгийн хамт гардууллаа.
О.Үйтүмэн нь долоон настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж, 2012 онд шигшээ багийн тамирчин болсон бөгөөд 2014 онд хүрэл, 2016, 2018 онуудад мөнгөн медаль, 2014 оны Армийн дэлхийн аварга, 2015 онд Иван Ярыгины нэрэмжит алтан гран при тэмцээний мөнгөн медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2016 оны Улсын аварга, 2017 оны Улсын аварга болж байжээ.
Үндэсний бөхөөр 2014 онд “Аймгийн харцага”, 2025 онд “Аймгийн заан” бол хүртэж байв.