Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. “Жи Юү” бүжгийн клубийн “Талын охид” хамтлаг олон улсын бүжгийн тэмцээнд дахин амжилт гаргаж, дэлхийн аваргын алтан медалийн эзэд боллоо.
Тус бүжгийн хамтлагийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, Италийн Неаполь хотноо энэ сарын 28-нд зохион байгуулсан Соло дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн бүжгийн найруулга төрөлд “Талын охид” хамтлаг нийт оноогоороо тэргүүлж, тэргүүн байрт шалгарсан байна.
Ийнхүү тус хамтлаг 2026 онд дэлхийн аваргын цолыг гурав дахь удаагаа хүртэж, Монголын бүжгийн урлагийн амжилтыг олон улсын тавцанд дахин бататгалаа.
“Талын охид” хамтлаг энэ онд дараах гурван томоохон тэмцээнд дэлхийн аваргын титэм хүртээд байна. Үүнд:
· Дэлхийн цомын хамтлагийн бүжгийн тэмцээний аварга
· WDC AL дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга
· Соло дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн бүжгийн найруулга төрөлд аварга боллоо.