БСГ-ын ажлын хэсэг Баяндалайн 13-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 00:48:57

Өмнөговь аймгийн БСГ-ын даргаар ахлуулсан мэргэжилтнүүд зөвлөн туслах баг бүрдүүлэн баруун сумдаар ажиллалаа. Энэ үеэрээ Баяндалай сумын 13-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус цэцэрлэг энэ хичээлийн жилд хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн 90 хувийг цэцэрлэгтээ хамруулжээ. Улмаар БСШУЯ, аймгийн БСГ-аас гаргасан зорилт, зорилготой уялдуулан өөрийн байгууллагын хичээлийн хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

Цөм хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотойгоор багш нэг бүрийг ажлын байран дээр нь хөгжүүлэх, төвийн сургалтуудад тогтмол хамруулдаг нь багш нарын ур чадварт ихээхэн дэвшил гарахаас гадна эцэг эхчүүдэд сургалтын онцлогийн талаар зөв мэдээлэл өгч, хамтын ажиллагааг сайжруулан цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд дөхөм болсон гэж тэд ярилаа.

Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийн төлөвшил бол тухайн хүүхдийн насан туршийн амьдралынх нь суурь болдог учраас цэцэрлэг, эцэг эх, хүүхдийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд анхаарлаа хандуулдаг талаар цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхжаргал хэлсэн юм.

Өмнөговь аймаг С.Сумьяа

 

 

Холбоотой мэдээ