Сургуулиуд орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 10:29:39

Өвөрхангай аймгаас 2015 онд зарласан “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудыг орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох ажил үе шаттай хэрэгжиж байна.

Энэ онд Арвайхээр сумын 2 дугаар сургуульд Дэлхийн зөн ОУБ-аас 14 суултууртай, 7 тосгууртай орчин үеийн ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан бол Сант, Баягол, Богд сум инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор тус сумдын сургуулиуд стандарт 00-той болжээ. Мөн аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан суманд контейнер амбаартай, газар доороо 20 тоннын савтай цэвэр усаа шууд татдаг татуургатай ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан байна.

2016 онд Дэлхийн зөн ОУБ-ын төсөл хөтөлбөр болон орон нутгийн төсвийн 90 орчим сая төгрөгөөр Арвайхээрийн нэгдүгээр сургууль, 4 дүгээр сургууль, Хархорин, Хужирт, Нарийнтээл сумдын сургуулиудыг ариун цэврийн байгууламжтай болгох ажил хийгдэнэ.

Б.Батчимэг

 

 

 

Холбоотой мэдээ