Хураасан барааны дийлэнх нь ОХУ-д үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-08 10:50:23
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хураасан бүтээгдэхүүний дийлэнх нь ОХУ-аас оруулж ирсэн хүнс байна.

Үүнд хугацаа хэтэрсэн болон хадгалалтын горим алдагдсан, сав баглаа боодлын чанар алдагдсан бүтээгдэхүүн эзэлж байгаа юм.

Мэргэжлийн хяналтын газар долоо хоногийн хугацаанд шалгалт хийсэн. Ингэхдээ 15 нэр төрлийн 260 гаруй мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг ил задгай худалдаа эрхлэгчдээс хураажээ. Ер нь ОХУ- руу чөлөөтэй зорчих болсон цагаас хойш Монголд иймэрхүү хүнс их хэмжээгээр орж иржээ. Иймд иргэд сонголтоо зөв хийж чанарын шаардлага хангаагүй хүнсээс татгалзах хэрэгтэйг МХГ сануулж байна.

 Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ