Италиас төсвөө танахыг шаардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-24 14:49:37
twitter.com/Nyamkanmk

БРЮССЕЛЬ. /ВВС/. Европын комисс Италиас төсвөө танахыг шаардсан байна. Тус улсын хувьд урьд өмнө нь хэзээ ч ийм арга хэмжээ авч байгаагүй ажээ.


Өрийн хэмжээ нь нэлээд өндөр болоод байгаа энэ үед Италийн зардал их байгаад Европын комисс санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.


Европын гурав дахь том эдийн засагтай тус улсын эрх баригч нам ажилгүй хүмүүст цалингийн доод хэмжээгээр тэтгэмж олгоно гэж кампанит ажлынхаа үеэр амласан билээ.


Италид шинэ төсвөө батлан комисст өргөн барихад гурван долоо хоногийн хугацаа үлдээд байна.


Тус улсын өргөн барьсан анхны төсвийн төсөл нь бидний зүгээс тавьсан шаардлагатай нийцэхгүй байна гэж Европын комиссын мэдэгджээ.

Холбоотой мэдээ