Зөвхөн найманд бус цаг үргэлж тэмцэж байхыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-10 10:48:43
oyuka_hu@yahoo.com

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохыг уриалсан Мянган эмэгтэйн жагсаал Орхон аймагт боллоо. Сүүлийн үед Монголд гэр бүлийн үнэт зүйл алдагдаж эрчүүд эмэгтэйчүүд, хүүхдийг хүчирхийлж, дарамтлах нь ихэссэн тул үүнийг таслан зогсоохоор төрийн, төрийн бус байгууллагууд нэгдэн жагсчээ.

Тэд хэдийгээр Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар жагссан ч үйл ажиллагаа нь тасралтгүй, байнга явж байдгийг онцоллоо. “Мянгаараа тэмцье” жагсаалд Зэвсэгт хүчний  186 дугаар анги, ОБГ зэрэг хүчний байгууллагынхан идэвхтэй оролцов.

Уг арга хэмжээг ЗДТГ-ын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төв санаачилсан юм. Өөрөөсөө сул дорой нэгнээ хүчирхийлж, дарамтлах нь хүний эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ Хүн гэсэн эрхэм нэр төрийг гутааж байна гэж хүчирхийллийн эсрэг тэмцэгчид хэлж байлаа.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ