Дундговийн МСҮТ-н суралцагч аймгийн шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-10 11:35:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Сантехникийн II дамжааны суралцагч Ганхуягийн Адъяадорж эзэмшиж байгаа мэргэжлээрээ “Монгол ур чадвар” улсын уралдаанд нэдүгээр байр, Солонгосын үндэсний уралдаанд оролцож, 2 дугаар байр эзэлж, шилдэг мэргэжилтэн болж байгаагаа харууллаа.

Тэрээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өнгөт багийн харъяат.  2018 онд болсон “Монгол ур чадвар” улсын уралдаанд мэргэжлээрээ оролцож, тэргүүн байр эзэлж, үеийнхээ олон хүүхдийг хошуулчилжээ.

Улмаар БНСУ-д бэлтгэл хийж, 3 шаттай явагдсан БНСУ-ын үндэсний уралдаанд оролцож, нэг, хоёрдугаар шатандаа түрүүлж, гуравдугаар шатны уралдаанд дэд байр эзэлсэн байна.

Г .Адъяадорж хүүгийн хил дамжин аймгийнхаа нэрийг дуурсгасан энэхүү амжилтыг үнэлж,  2018 оны Дундговь аймгийн “Шилдэг хүүхэд”-ээр  шалгаруулж, өргөмжилжээ.

Холбоотой мэдээ