ДУНДГОВЬ: “Эртэч Мандалговийнхон” аяныг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-06-26 15:26:23

Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/ Нийтийн биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн бие бялдрын чийрэгжүүлэлтийн түвшнийг дээшлүүлэх, нийт хүн амд идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан таниулах, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэгч иргэдийн тоог нэмэгдүүлж, дадал хэвшил болгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой Эртэч Мандалговийнхон” аяныг хэрэгжүүлж эхэллээ.


Аливаа суурь өвчний эх үүсвэр нь буруу хооллолт, дадал зуршлаас бий болсон жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй байдаг. Тиймээс тус аяныг Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, сумын эрүүл мэндийн төв, амьдралын зөв хэвшилтэй хүмүүсийн клуб, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар хамтран хэрэгжүүлж байна. Эртэч Мандалговийнхон” аянд хамрагдахаар ирсэн иргэд 06.00-07.00 цагийн хооронд нийтээрээ шугаман бүжиг, сунгалтын дасгал хийж байна.


Уг аянд өдөрт дунджаар 200 гаруй иргэн хамрагдан дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарч байна.


Мөн Сайнцагаан сумын хэмжээний бүх төрийн байгууллагын ажилтнууд хамт олноороо ирж жигдэрсэн бэлтгэлийн хувцастай оролцож буй нь дасгал хөдөлгөөнийг дэмжиж, сумын иргэдээ уриалаад зогсохгүй, чийрэг бие бялдар бүхий ажилтантай байгууллага болох, эрүүл зөв амьдрах аргад суралцах зэрэг эерэг нөлөө үзүүлэх, сайн талтай.


Д.Адьяасүрэн


Холбоотой мэдээ