Яармаг-Сонгино орчмоор шөнөдөө хасах 33-35 хэм байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-01-12 09:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод нэгдүгээр сарын 12-нд шөнөдөө үүлэрхэг, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.


Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

 

2019 оны 01 дүгээр сарын 13-наас 01 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 34-39 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ