ӨНӨӨДӨР: “Монгол утга зохиолын нэвтэрхий толь”-ийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-22 06:29:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр болох үйл явдлын тойм:

-Төрийн ордонд УИХ-ын байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана.


08.30-17.00 цагт “Туушин” зочид буудалд Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх “Улс төрийн намын оролцоо, манлайлал” Үндэсний форум болно. Утас: 9139-9149.

11.40 цагт Монголын Театрын музейд Соёлын бүтээлч сарын хүрээнд “Халхын сайхан Юндэн” МУГЖ А.Цэрэндэндэвийн 110 жилийн ойн зориулсан үзэсгэлэн нээгдэнэ.

11.30 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д иргэний нийгмийн байгууллагууд Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн хууль зөрчсөн аймаг, нийслэлийн удирдлагуудад сануулга өгч шүүхэд гомдол гаргах болсон талаар болон Сэлбэ голын эхэнд бүтээн байгуулалт нэрээр өгсөн гэрээний талаар мэдээлнэ. 

14.00 цагт: ШУА-д  “Монгол утга зохиолын нэвтэрхий толь-III боть” бүтээлийн нээлт болно. 


-"Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа, уялдаа холбоо” хэлэлцүүлгийн талаар хэвлэлийн бага хуралтай.


-УОК-ын өргөтгөсөн хуралдаан болно.

Холбоотой мэдээ