Эм нь талх биш гэдгийг иргэдэд ойлгуулах аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 21:49:43

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эмийн зохистой хэрэглээ” сэдэвт нэг сарын аяныг зохион байгуулж байна.

Энэ хугацаанд Арвайхээр, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Есөнзүйл гэсэн сумдад мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж, эмийн зохистой хэрэглээ, эмийн жор бичилт, эмийн сангаас худалдаалж буй эмэнд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд өрхийн эмнэлгийн эмч сувилагч, эмийн сангийн эрхлэгч, ажилчдад сургалт хийж байгаа юм.

Мөн аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран эмийн зохистой хэрэглээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба үүнд сумдын эмийн санч нар хамрагдаж, эмийн зохистой хэрэглээнд тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцэн тодорхой шийдвэр гаргах аж.

Эм нь талх биш гэдгийг иргэдэд ойлгуулах, антибиотикийн гаж буруу нөлөөг мэдүүлж, хэрэглээг багасгах нь энэхүү аяны зорилго юм.

 Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ