"Эх орончдын өдөр"-ийг угтан намын гишүүд урлагаар өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-01 12:55:35

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ой, "Эх орончдын өдөрт"-т зориулан Архангай аймгийн Монгол Ардын намаас намын гишүүд дэмжигчдийг идэвхжүүлэх, тэдний авъяасыг нээх, хамт олны идэвхи оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор урлагийн наадмыг таван төрөлд зохион байгуулжээ.


Урлагийн наадамд Эрдэнэбулган сумын 7 үүрийн 200 гаруй хүмүүс урлагаар өрсөлдсөн байна. Багийн бүх гишүүдийн мэндчилгээний төрөлд IV үүрийн "Цэнхэр буян" баг түрүүлсэн бол гоцлол дууны төрөлд V үүрийн н.Эрдэнэдалай, яруу найраг, шүлгийн төрөлд V үүрийн Ж.Дорждагва, хөгжмийн төрөлд VI үүрийн н.Отгонжаргал, дуэт дууны төрөлд VII үүрийн П.Очирбат, Ж.Эрдэнэтуяа нар тус тус тэргүүн байр эзэлжээ.


Харин багийн нийт дүнгээр V үүрийн "Цэнхэр буян" баг нэгдүгээр байрт шалгарч хошой аварга болжээ.


Энэ жилийн урлагийн наадамд оролцогчдын тоо урд жилүүдийнхээс нэмэгдэж, намын гишүүд идэвх оролцоотой байгааг зохион байгуулагчид хэлж байлаа

Холбоотой мэдээ