Хамарын хийд орчмыг тамхигүй аялал жуулчлалын бүс болгох нөлөөллийн ажил хийхээр төлөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-18 12:43:04

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас Хамарын хийдийг тамхигүй аялал жуулчлалын бүс болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. 

Албаныхан тамхины хор хөнөөл, эдийн засгийн ашиггүй байдлын талаар Хамарын хийдэд үйл ажиллагаа явуулж буй гэр буудлын үйлчилгээний ажилтнууд, компани аж ахуй нэгжийн төлөөллүүд хийгээд хийдийн хамгаалалтын захиргааны алба хаагчидтай гуравдугаар сарын 04-нд уулзалт зохион байгуулсан бол Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.

Ажлын хэсгийнхэн нийт 12 ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнд хэлэлцүүлэг, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил, телевизийн нэвтрүүлэг хийхээс гадна компаниудад уриалга хүргүүлэх аж.

Дорноговь аймаг Хамарын хийдийн аялал жуулчлалын бүс нутгаас жилдээ 200 гаруй сая төгрөгийн орлого олдог бол буудал, хоолны газар, шатахуун түгээх станцууд, тээврийн салбарынхан, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнес эрхлэгчид ч мөн л энэ бүс нутгийн аялал жуулчлалаас орлого олдог.

Холбоотой мэдээ