ДОРНОГОВЬ: "Урланд ирсэн намар" хамтарсан үзэсгэлэнг дэлгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн “Дорнын тусгал” гэрэл зургийн холбоо, Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв, аймгийн Музей сургалт, судалгааны төвтэй хамтран "Урланд ирсэн намар" яруу найрагч, гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнг 11 дүгээр сарын 1-нд Сайншанд сумын Музей, сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ.
Энэхүү үзэсгэлэнд гэрэл зурагчид, яруу найрагчид бие биенийхээ уран бүтээлд шинээр бүтээл туурвин, түүнийгээ олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.
Ташрамд, энэ жил
Дорноговь аймгийн гэрэл зурагчид хамтарсан уран бүтээлийн аялал зохион байгуулж, Хатанбулаг сумын байгалийн сайхныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Дорноговь аймгийн Хамарын хидийн бүс нутагт есдүгээр сард болсон "Тэнгэрийн
хутагт" фестивалийн үеэр хамтарсан үзэсгэлэнг тус тус олны хүртээл болгоод
байна.

Улаанбаатар