Төв аймгийн ихэнх нутгаар хүйтэн хавсарга тавьж, цасаар шуурна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-03-19 15:53:48

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн УЦУОШГ-аас энэ сарын 28-ныг хүртэлх цаг агаарын төлөв байдлыг мэдээллээ. Энэ 7 хоногт ихэнх нутгаар хүйтэн хавсаргатай байх тул хөдөө, орон нутгийн малчид мал төлөлт болон мал маллагаандаа анхаарал тавих шаардлагатай хэмээн УЦУОШГ-ын дарга Ц.Тогооч анхаарууллаа.

Өнөөдөр төв аймгийн ихэнх нутгаар цас орох бол 20-нд нутгийн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 25 болон 28-нд  нийт нутгаар бага зэргийн цас орох төлөвтэй байгаа аж.


Холбоотой мэдээ