ТӨВ: Аймгийн бүртгэл мэдээллийн санд үл хөдлөх 455 дурсгалт газар бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-28 17:10:46

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн бүртгэл мэдээллийн санд аймгийн 27 сумын 455 үл хөдлөх дурсгалт газар бүртгэлтэй байна. Эдгээр газраас 5665 дурсгалыг бүртгэсэн бөгөөд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын зэрэглэлээр 2020 онд 17 дурсгалыг улсын хамгаалалтад авчээ. Мөн 2024 онд Заамар суманд байх Хэрмэн дэнжийн балгасыг улсын хамгаалалтад авсан байна.  


Түүнчлэн 2020 онд 24 дурсгалыг аймгийн, 79 дурсгалыг сумын хамгаалалтад авчээ.


Улсын хамгаалалтад авсан үл хөдлөх дурсгалт газарт Алтанбулаг сумын Өнгөтийн цогцолбор дурсгал, Морин толгойн булш, Батсүмбэр, Борнуур сумын Ноён уулын Хүннүгийн язгууртны булш, Баянжаргалан сумын гуа дов, Баянцагаан сумын Гашуун балгастайн гэрэлт хөшөө, Хүүхэн хонгорын хүн чулууны хөшөө, Чихэртийн зоон хүннүгийн булш багтдаг.


Мөн Борнуур сумын Бороогийн суурин, Дэлгэрхаан сумын Дуутын хадны бичээс, Их хөшөөтийн цогцолбор дурсгал, Зуунмод сумын Манзуширын хийдийн туурь, Мөнгөнморьт сумын Бүрхийн дөрвөлжин, Сарьдагийн хийдийн туурь, тэрэлжийн дөрвөлжин, Өндөр ширээт сумын Уянгын үзүүрийн хадны зураг, Эрдэнэ сумын Гүнжийн сүмийн үлдэгдэл, Тоньюкукын цогцолбор дурсгал, Заамар сумын Хэрмэн дэнжийн балгас зэрэг байдаг.



 

Холбоотой мэдээ