Уул уурхайн чиглэлийн ажлын байр эрэлт хэрэгцээтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-19 15:39:09

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 47 иргэнийг ажилд зуучилжээ.

Компаниудаас ирсэн ажлын байрны захиалгын ихэнх нь уул уурхайн салбарт буй бөгөөд хүнд даацын тэрэгний жолооч, инженер зэрэг уурхайн чиглэлийн мэргэжил эрэлт хэрэгцээтэй байгаа талаар албаны хүн өгүүлэв.

Тус газраас  ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбон зуучлах “Хөдөлмөрийн яармаг”-ийг гуравдугаар сард зохион байгуулж  2019-2020 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнөөс гадна ажил олгогч, ажил хайгч иргэдийн нүүр тулсан ярилцлага хийжээ.

Ажлын ярилцлагад уул уурхайн долоон компани, гурван аж ахуй нэгж байгууллага оролцож 72 хүнийг нөөцөд бүртгэж шаардлага хангасан хүмүүсийг ажилд авсан байна.

Холбоотой мэдээ