“Учиртай гурван толгой” дуурь Дорноговийн тайзнаа эгшиглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-20 13:50:13

Дорноговь /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ 21 аймгаар аялан тоглолт хийхээр болжээ.

Энэ тухай Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх Дорноговь аймагт зочилж Засаг дарга Т.Энхтүвшинтэй уулзахдаа дурдсан байна.

Монголын орчин цагийн хөгжмийн тулгын гурван чулууг тавилцсан, дуурийн урлагийг үндэслэн хөгжүүлэгч, "Учиртай гурван толгой" дуурийн хөгжмийн зохиолч, Монгол Улсын төрийн дуулал, "Хэнтийн өндөр ууланд" аялгууны зохиолч, алдарт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн 100 насны ойг тохиолдуулан УДБЭТ-ын уран бүтээлчид орон нутагт сонгодог урлагийг дэлгэрүүлэх сурталчлан таниулах зорилгоор ийн ажиллахаар төлөвлөсөн аж.

Дуурийн урлагийн мастерууд тавдугаар сарын 16-17-нд Дорноговьд тоглох бөгөөд энэхүү тоглолтыг  орон нутгаас дэмжиж ажиллахаар болов.

Холбоотой мэдээ