Монголын анхны иргэний номын сан үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-27 10:59:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австралийн Засгийн газар, ADRF Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих сан, Зориг сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрт хамрагдаж буй залуус санаачлан, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд “Beyond books” Монголын анхны жишиг, иргэний номын сан нээлээ.


Тус дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэдийн дэмжлэгтэй барьсан хоёр давхар барилгыг түшиглэн байгуулсан энэхүү номын санг нээх үеэр Голомт банк, Скайтел групп, NGNEX ХХК, ГХЯ-ны дэргэдэх Дипломат эмэгтэйчүүдийн клуб, Сэрүүлэг их сургууль дэмжин ажиллахаа илэрхийлэв.


“Beyond books” төсөл нь хүүхэд, залуус, олон нийтийн хөгжлийг дэмжиж, тэдэнд зориулсан эрүүл аюулгүй орчинг бүтээлцэх, сурч хөгжих нөхцөл нь хангалтгүй байгаа хүүхдүүдэд зориулан орчин үеийн жишиг номын сан байгуулах зорилготой юм. 


Номын санг нээснээр, дээрх хоёр
хорооны, 5434 хүүхдийн хичээлийн хоцрогдлыг багасгах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, аюулгүй тавтай орчинд хичээл давтах, ном унших, мэдээлэл солилцох зэргээр нийгмийн оролцоо нь дээшилж, хөтөлбөр сургалтад хамрагдах ач тустай юм.


Төслийн хүрээнд номын сангийн дотоод тохижилтыг цогцоор нь шийдэх, сан хөмрөг бүрдүүлэх, иргэний номын сангийн жишиг хөтөлбөрийг боловсруулах, хүний нөөцийг сургах, менежментийн гарын авлага бэлтгэж байгаа аж.

Холбоотой мэдээ