ӨНӨӨДӨР: Ус цаг уурын албаны 100 жилийн ойн үйл ажиллагаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар,
2024 оны дөрөвдүгээр
сарын 26 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр
сарын 26-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: Төрийн ордонд: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа
хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт үргэлжилнэ.
09.00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: Бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба эмэгтэйчүүд” эрдэм шинжилгээний хурал болно. Энэ үеэр Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй бүсгүйчүүдийн гар урлалын үзэсгэлэнг дэлгэнэ. Утас: 9888-7000.
09.00-15.00 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: Монгол Улсад Ус цаг уурын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ болно. "Ус цаг уур, орчны судалгаа-суперкомпьютер” эрдэм шинжилгээний хурал, 100 жилийн ойн баярын хурал болно. Утас: 9090-5567.
10.00 цагт: “Новотел” зочид
буудалд: “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй
бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг
сайжруулах нь” төслийн нээлт болно. Утас: 9139-9149.
10.00 цагт: “Холидэй Инн” зочид
буудалд: Нийгмийн даатгалын удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилж
байна.
10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
10.00-11.00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд:
Соёлын
яам, Монголын Урчуудын Эвлэлийн хамтран зохион
байгуулдаг “ULAANBAATAR
ARTWEEK 2024”-ийн
талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 11327474, 9924-1885.
11.00 цагт: “Чингис хаан” Үндэсний музейд: ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын Түрэг академийн хамтарсан судалгааны багийн илрүүлсэн гэрэлт хөшөөний нээлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.00
цагт: Иргэдийн төлөөллөөс Зайсангийн нэг чигийн
урсгалыг эсэргүүцэж буй талаар мэдээлэл хийнэ.
11.30
цагт: Оюуны өмчийг
хамгаалж, үр шимийг хүртэх соёлын экспорт хийхэд туслах үйл ажиллагаа эхэлж буй
талаар оюуны
өмчийн зуучлалын “Art Exchange Hub”
компани, хуульч Э.Болорчулуун, хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших /Өөжгий/, СГЗ шог зураач С.Цогтбаяр, УГЗ хөгжмийн зохиолч Б.Долгион нар мэдээлнэ. Утас: 8011-0615.
12.00
цагт: Монголын зээлтэй
иргэдийн холбооноос: Ипотекийн зээлийн шимтгэл 1 хувийг авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байтал банкууд
хэрэгжүүлэхгүй байгаа талаар мэдээлэл өгнө.
14.00-17.00 цагт: СЕХ-нд: Монголын Хуульчдын холбоо, СЕХ, Монголын
Өмгөөлөгчдийн холбоо хамтран “УИХ-ын сонгуулийн эрх зүйн орчин, хууль хэрэглээ”
сэдэвт сургалт зохион байгуулна.
17.00 цагт: АТГ-ын гадаа иргэдийн төлөөллөөс "Рио тинто” компаниас авлига авсан байж болзошгүй УИХ-ын 21 гишүүнийг шалгуулах өргөдлийг"-иргэд хүлээлгэн өгөх талаар хэвлэлийн хурал хийнэ.
-УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн нэрэмжит инновацын өдөрлөг болно.