Аргалант сум нутгийн удирдлагын ордонтой болов

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-03-28 09:47:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргалант сумын ЗДТГ улсын төсвийн хөрөнгөөр шинэ нутгийн удирдлагын ордонтой боллоо.  Нийт 712 сая төгрөгийн өртөг бүхий тус барилгын тендерийг "Тэнгэрийн 7 од" ХХК гүйцэтгэж энэ оны зургадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээтэй байсан ч ажлыг эрт дуусгаж энэ сарын дундуур ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Нутгийн удирдлагын ордон иргэний танхим, нэг цэгийн үйлчилгээ, ИТХ-ын танхим, мал эмнэлэг үржлийн тасаг, архив, санхүү болон цайны газар гэх мэт өрөө тасалгаатай баригдсан байна.

Шинэ байртай болсноор төрийн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай үзүүлэх, боломж бүрдсэнээс гадна төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирсан хэмээн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Равжир ярив.

Нутгийн удирдлагын ордон УИХ-ын гишүүн А.Сүхбат болон аймгийн засаг даргын дэмжлэгээр баригдсан аж.

УИХ-ын гишүүн А.Сүхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал,"Тэнгэрийн 7 од" ХХК-ын захирал Б.Базар-Адъяа, сумын Засаг  Б.Батжаргал нар шинэ барилгын нээлтийн туузыг хайчилжээ.

Нутгийн удирдлагын ордны нээлтэд тус сумын албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо гэж ИТХ-ын дарга Д.Тарав мэдээлэл өглөө.




Холбоотой мэдээ