Хуулийн байгууллагын удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-28 19:34:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө.


Цэвэгмидийн Зориг 1982 оноос хойш шүүх, арбитрын байгууллагад 34 жилийн турш тасралтгүй ажилласан бөгөөд 2010 оноос Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг хашиж байгаа юм. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасныг нь Ерөнхийлөгч хүлээн авсан байна.


Мөн Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа. М.Энх-Амгалан 2015 оны 02 дугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдсон. Харин Г.Эрдэнэбат 2013 оны нэгдүгээр сарын 08-наас өнөөдрийг хүртэл Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж буй юм.

Холбоотой мэдээ