Төв аймгийн ихэнх нутгаар ирэх 7 хоногт цастай, хүйтэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Ирэх 7 хонгот Төв аймгийн ихэнх нутгаар цастай шуургатай хүйтэн байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
4 дүгээр сарын дунд үе хүртэл Төв аймгийн нутгуудаар цаг агаар тогтворгүй байх юм байна.
Энэ сарын 6-8-нд Төв аймгийн нийт нутгаар хур тунадастай байх бол 4 дүгээр сарын 9, 13-ны үеэр зарим газраар цас орж, салхи шуургатай байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Ц.Тогооч мэдээлэл өглөө.
Малчид мал төлөлт, малын хариулга маллагаандаа анхаарахыг санууллаа.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
13 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
17 цаг