Малын хулгайгаас урьдчилан сэргийлэх малчдын бүлэг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-08 16:52:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХурал Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн байгууллагатай хамтран малын хулгайгаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг малчдад тарааж, зөвлөгөө өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малчдын бүлэг байгуулжээ.

Энэ үеэр тус сумын ИТХ, ЗДТГ-аас малчдын хаваржилт, мал төллөлтийн байдалтай танилцах ажлаар энэ  сарын 03-06-нд хөдөөгийн Наран багт ажиллаж, 80 гаруй өрхөөр орж, малчидтай уулзан санал бодлыг нь сонссон ажээ.

Мөн сумын эрүүл мэндийн төвтэй хамтран малчдын эрүүл мэндэд шаардлагатай эм тариа болон үзлэг эмчилгээг үзүүлсэн байна.

Энэ жил хаваржилт сайхан болж, бог мал төллөлтийн явц дуусах дөхсөн байна. Наран багийн малчид засмал дагуу нутагладаг учраас сүүлийн саруудад малын хулгай их гарч байгаа тул цаашид хөдөөгийн 4 багт малчдын бүлэг байгуулж ажиллуулахаар төлөвлөж байна хэмээн тус сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ