"Алтан Заамар" клубын боксчид ОХУ-ын Борзя хотод тэмцээнд оролцож байна

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-04-28 14:06:25

Төв /МОНЦАМЭ/. ОХУ-ын гавъяат дасгалжуулагч Юрий Саранины нэрэмжит боксын өсвөр үе, насанд хүрэгчдийн Олон улсын тэмцээнд Төв аймгийн Заамар сумын “Алтан Заамар” клубын таван тамирчин оролцохоор явжээ.

Тэмцээн ОХУ-ын Борзя  хотод болох аж. Тамирчдын замын болон бусад зардлыг тус клубын тэргүүн Ш.Галтбадрах, Төв аймгийн Боксын холбооны нарийн бичгийн дарга, биеийн тамир спорт хорооны боксын дасгалжуулагч багш Г.Ганзориг нар санхүүжүүлсэн байна. 

Тэмцээнд оролцож тамирчдаас дөрөв нь тоглолт хийсэн бөгөөд бүгд хожил авсан сайхан мэдээтэй байна. 

Тэмцээн энэ сарын 24-28-ны өдөр болж аваргуудаа шалгаруулах аж. 


Холбоотой мэдээ