Өнөөдөр 11-13 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-05-03 10:58:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 11-13 хэм дулаан байна.


Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй  гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2019 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч говь, талын нутгаар шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн саваар сэрүүсч 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

 

 

2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

4-5-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ