ӨНӨӨДӨР: “Үндэсний хөгжлийн загвар” хэлэлцүүлэг болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-05-14 07:38:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 14-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт “Новотел” зочид буудалд “Үндэсний хөгжлийн загвар” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт ЭМЯ-нд “Хайртай хүмүүсээ- Хамтдаа хамгаалцгаая” аяны нээлт болно. Утас: 99179899, 99819291

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар болно. Утас: 70119921

10.00 цагт БТСГ-т "Токио-2020" хөтөлбөрийн хүрээнд Японы Шимада муж, Монголын боксын холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хот дахь  төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлнэ. Утас: 99049991

11.00 цагт МУИС-ын хичээлийн II байранд "Улстөрчдийн гарын бэлэг" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 89183888

11.00 цагт УУХҮЯ-нд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. Утас: 99089666, 99209315, 99160069

11.00 цагт ХХААХҮЯ-наас ЖДҮХС-гийн шинэчилсэн журам, бэлтгэсэн махны нийлүүлэлтийн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас:88087892, 96346465

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

15.30 цагт “Blue Sky” зочид буудалд Ардчилсан энх тайван нэгдлийн зөвлөлийн семинар болно.

Төрийн ордонд

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

12.00 цагт УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Г” танхимд Тусгай хяналтын дэд хороо хуралдана.

Холбоотой мэдээ